ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Манай үйлчилгээг ашиглахаас өмнө та доорх нөхцөлүүдтэй анхааралтай танилцана уу. Системийг ашиглаж эхэлснээр та эдгээр нөхцөлийг автоматаар зөвшөөрсөнд тооцогдоно.
1. Автомат зөвшөөрөл
Хэрэглэгч та манай платформ дээр бүртгэл үүсгэх, дансаа цэнэглэх эсвэл үйлчилгээ (дугаар) авах үйлдлийг хийснээр энэхүү "Үйлчилгээний нөхцөл"-ийг бүрэн уншиж танилцсан бөгөөд ямар нэгэн тайлбаргүйгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хэрэв та эдгээр нөхцөлийг зөвшөөрөхгүй бол үйлчилгээг ашиглахаас татгалзах эрхтэй.
2. Зөвшөөрөгдөх (Хууль ёсны) хэрэглээ
Хувийн хэрэглээ
Олон нийтийн сүлжээ болон бусад платформууд дээр хувийн зорилгоор бүртгэл хийх.
Програм хангамжийн тест
Хөгжүүлэгчид өөрсдийн систем, аппликейшний OTP хүлээн авах процессыг турших.
Нууцлал хамгаалах
Өөрийн үндсэн дугаарыг бусдад мэдэгдэхгүйгээр онлайн үйлчилгээнд бүртгүүлэх.
Маркетингийн судалгаа
Бизнесийн зорилгоор сошиал платформуудын ажиллагааг шалгах, судалгаа хийх.
3. Хориотой (Хууль бус) хэрэглээ
Доорх үйлдлийг хийхийг хатуу хориглоно:
- •Залилан мэхлэх, бусдын эд хөрөнгө, мэдээллийг хууль бусаар авах зорилгоор ашиглах.
- •Spam, бусдыг доромжилсон, заналхийлсэн эсвэл сурталчилгааны зорилготой олон тооны мессеж илгээх үйл ажиллагаа.
- •Төрийн болон банк санхүүгийн байгууллагын системд хууль бусаар нэвтрэхийг оролдох.
- •Мөнгө угаах болон бусад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд.
- •Системийн аюулгүй байдлыг алдагдуулах, хакердах оролдлого хийх.
4. Хариуцлагын хязгаарлалт
Хэрэглэгч манай үйлчилгээнээс авсан дугаарыг ашиглан хийсэн бүх үйлдлийнхээ төлөө дангаараа хариуцлага хүлээнэ. OTP Төв платформ нь хэрэглэгчийн хийсэн хууль бус үйлдлүүдэд хариуцлага хүлээхгүй бөгөөд хууль хяналтын байгууллагаас шаардсан тохиолдолд холбогдох мэдээллийг гаргаж өгөх эрхтэй.
* Бид дугаараар дамжуулан ирэх OTP кодыг амжилттай дамжуулах үүрэг хүлээх боловч, тухайн дугаар нь гуравдагч этгээдийн системд (Instagram, Google гэх мэт) блок хийгдсэн байвал бид хариуцлага хүлээхгүй.
Эрх түдгэлзүүлэх
Хууль бус хэрэглээ эсвэл үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд хэрэглэгчийн хаягийг ямар ч тайлбаргүйгээр, мөнгөн үлдэгдлийг буцаахгүйгээр бүрмөсөн хаах (Suspend) эрхтэй.